Олон Улсын Музейн Зөвлөл нь 1946 онд байгуулагдсан. ОУМЗ нь НҮБ-ийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн зөвлөлдөх статустай бөгөөд музей, музейн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд төлөөлөх Засгийн газрын бус, олон улсын байгууллага юм. Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс 1998 онд анх тэмдэглэсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар энэ өдрийг тасралтгүй тэмдэглэж байна..
Музей ба олон нийт хоорондын харилцааг илүү ойртуулах, соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд, нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино.
Шинэ үзэгчдэд хүрэх, нийгмийн амьдралд оролцож байгаагаа онцлон харуулах, дуу хоолойгоо төрд хүргэх, түншлэх боломжтой байгууллагуудад музейгээ таниулах зорилгын хүрээнд бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны төрийн албан хаагчдыг оролцууллаа.
#IMD2023, #InternationalMuseumDay, #Museums4Wellbeing, #SustainableMuseumsу.
Монголын Театрын музей, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны төрийн албан хаагчидтай хамтран зохион байгууллаа.
Олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “МУЗЕЙ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” уриан дор Монголын Театрын музейгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд “Сонгодог урлаг-музейд” хөтөлбөрт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Э.Мөнхтөр, Т.Чулуунчимэг, хөгжимчин Н.Дамдинсүрэн нар ая дуугаа өргөж, маркетингийн менежер Э.Дэлгэрмаа, Б.Бямба-Ёндон нар Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тухай танилцуулга хийлээ.
Мөн ”Монголын Угсаатны зүйн хөгжмийн товчоо”-ны тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д. Ганпүрэв өвөг дээдсээс уламжлагдсан өвийн талаар сонирхолтой сайхан мэдээллийг хүргэж, “Агуй О2”-р аялуулж, биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч “Алтай” хамтлаг урлагийн тоглолтоо толилууллаа.
Монголын Театрын музейн санаачлагаар Олон Улсын Театрын өдрийг угтуулан “Гарын таван хуруу”, “Саруул талын ерөөл” уран сайхны киноны 40 жил, “Моторын дуу” уран сайхны киноны 50 жил, “Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны 60 жилийн ойд тус тус зориулан үзэсгэлэнг үзэгч түмэндээ дэлгэн үзүүлж, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Эдгээр кинонууд он цаг улирах тусам улам үнэ цэнэтэй, үзэгчдийн сонирхлыг татсан кино хэвээр байгаа бөгөөд тус кинонуудын найруулагч, оператороор Б.Балжинням нь ажиллаж байсан..
Энэхүү үзэсгэлэнд урьд өмнө дэлгэгдэж байгаагүй өвөрмөц сонирхолтой гар бичмэлүүд, түүний хувийн цуглуулга, “Гарын таван хуруу”, “Саруул талын ерөөл”, “Моторын дуу”,“Энэ хүүхнүүд үү” киноны сэтгэл татам кадруудын гэрэл зургууд, МУЭ-ийн гишүүн зураач Б.Хосбаярын зурсан дэлгэцэнд мөнхөрсөн дүрүүдийн хөрөг зургууд, “Гарын таван хуруу” УСК-ны макет, Саха-Якут улсын Якутск хот, ОХУ-ын Эрхүү хотуудад зохиогдсон Монголын киноны өдрүүдэд гаргасан фото үзэсгэлэнгийн бүтээлүүд зэрэг олны анхаарлыг татсан эд зүйлсийг дэлгэн харуулснаараа онцлог байлаа.
Монголын Циркийг үндэслэн байгуулагчдын нэг БНМАУ-ын Ардын жүжигчин Л.Нацагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БААТАД ОВГООН БАДРУУЛАГЧИД” номын нээлт Монголын театрын музейд нээлтээ хийлээ.
Тэрбээр 1936-1938 онд гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Д.Гомбо нартай ЗСБНХУ-ын Бүх холбоотын циркийн сургуульд амжилттай суралцаж 16 настайдаа төгсөж ирэн Төв театрын циркийн ангийн жүжигчин, 1941 оноос улсын циркт жүжигчин, багш, найруулагч, уран сайхны удирдагчаар 40 гаруй жил ажилласан байна. Л.Нацагийн тухай сонирхолтой дурсамж түүх, гэрэл зургуудыг түүний шавь нар, уран бүтээлчид, хамаатан садангуудын ярьж үлдээснийг ном болгон эмхтгэжээ.
“Бидний бахархал-Театрын музей” номонд Монгол Улсын тайз, дэлгэцийн уран бүтээл, уран бүтээлчдийн өвийг хадгалан хамгаалж, баримтжуулан, хойч үеийнхэндээ өртөөлөн хүргэхээр үйлс бүтээлээ зориулан ажилласан үе үеийн ажилтан ажиллагсад, ажиллаж байгаа ажилтнуудын түүхийг өгүүлсэн.
Номын нээлт болон үзэсгэлэнгийн нээлтэд Театрын музейн захирал Д.Наранжаргал, театрын музейн үе үеийн ажилтан албан хаагчид, музейн даргаар ажиллаж байсан Д.Цэдмаа, Н.Хосбаяр, нягтлан бодогч Р.Очмандах, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Баасандорж, Ц.Амаржаргал, жижүүр Н.Наранцогт, үзмэр харагч Д.Цэрэнханд, С.Цэндхүү, М.Батсүрэн, зураачийн гэр бүл, зураачид, жүжигчид, уран бүтээлчид, сонирхон ирсэн үзэгчид оролцлоо.
АРДЫН ЗУРААЧ, МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦЭРЭНЖАВЫН ДОРЖПАЛАМЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2023.03.29-04.09
Монголын театрын музейн сан хөмрөгт зураачийн 600 гаруй тайз, хувцас, жижиг хэрэглэлийн эскиз хадгалагдаж байдгаас энэхүү үзэсгэлэнд У.Шекспирийн “Гамлет”, Э.Оюуны “Талын баатар”, Ш.Цэрэнгийн “Будамшуу” Н.Погодиний “Кремлийн цаг” Д.Нацагдорж “Их Авхай”, Д.Равжаа, А.Шартолгойн “Саран Хөхөө” Б.Дашдаваа “Сахиуст цэрэг”, А.Парнес “Хоёр эх”, С.Гончигсумлаа “Ганхуяг”, Ч.Чимид “Яндангийн дуу” Ц.Батжабой “Морхойн явдал”, Ю.Яковлев “Чи хэн бэ”, Л.Ванганы “Эзэд”, Д.Намдагийн “Ээдрээ”, А.Папаян “Цаг өөр болжээ” Ч.Чимид “Маш нууц”, А.Вампилов “Ууганхүү”, С.Удвал, Э.Оюун “Бумбат эрдэнэ”, Д.Мягмар “Нэгэн няравын паян” зэрэг уран бүтээлийн 32 тайз, 17 ширхэг жүжгийн хөтөлбөр, 62 хувцасны нийт 94 уран бүтээлийг дэглэн тавьж үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг татсан үзэсгэлэн боллоо.
МУЗЕЙГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТОЙМ
“ОГТОРГУЙН ЧИМЭГ” УРАН БҮТЭЭЛИЙН АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН 2023.01.20-24
Завхан аймаг байгуулагдсаны 100 жил, Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төв байгуулагдсаны нэг жилийн ойд зориулсан “Огторгуйн чимэг” уран бүтээлийн анхны үзэсгэлэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цагт “Хөрөг зураг”-ийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Завхан аймгаас төрөн гарсан яруу найраг сонирхдог, шүлэг зохиол бичдэг, орчуулдаг, судалдаг үe үeийн 80-иад уран бүтээлчдийн 90-ээд дээж бүтээлүүд тавигдлаа.
Мөнх цаст Отгонтэнгэр уулынхаа гэгээн алдраар овоглодог мөнгөн долгиот Бадархундагаасаа уран бүтээлийн сөнгөө сэлбэдэг хэн бүхэнд нээлттэй тус үзэсгэлэн энэ сарын 20-24 хүртэл үргэлжлэн олны хүртээл боллоо.
“ХАЛХЫН САЙХАН ЮНДЭН” ҮЗЭСГЭЛЭН 11.22
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2022.11.14
“ХАРЬД ЗАРАГДСАН ХҮРЭН ХАЛЗАН ХУУРЫГ ЭХ ОРОНД НЬ ЗАЛАХ ЁСЛОЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН 11.11
“МОНГОЛ ЦИРКИЙН АЛТАН ҮЕИЙНХЭН” МОНГОЛ ЦИРКИЙН АЛТАН ҮЕИЙНХЭН” МОНГОЛ ЦИРКИЙГ ҮНДЭСЛЭГЧ Ж.РАДНААБАЗАРЫН 110 ЖИЛ, Л.НАЦАГИЙН 100 ЖИЛ, Д.ДАМДИНЫ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 10.28
“МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭ, УЛАМЖЛАЛТ БҮЖГИЙН УРЛАГ” ҮЗЭСГЭЛЭН, ӨДӨРЛӨГ 2022.10.21
“ОРОСЫН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ МОНГОЛЫН ТАЙЗНАА” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2022.09.28
“ХӨГЖМИЙГ ХҮН БҮРТ” ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2022.06.16
“ДАРЬГАНГЫН УРАН ДАРХЧУУДЫН НАНДИН ӨВ” ҮЗЭСГЭЛЭН 2022.06.15
“БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУЛАЛ” ҮЗЭСГЭЛЭН 2022.05.24-06.07
“ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2022” 05.20-22
“МУЗЕЙН ХҮЧ НӨЛӨӨ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР05.17
“ЗУРАГТ ХУУДАС” ДҮРСТ ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМЫН БУЛАН05.16
“МУЗЕЙН ХҮЧ НӨЛӨӨ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ УГТСАН “УРЛАГ ЭВЕНТ” АРГА ХЭМЖЭЭ 05.12
“БИДНИЙ УРЛАН” ҮЗЭСГЭЛЭН 2022.04.27
“СОЁЛ, УРЛАГААР ДАМЖУУЛАН ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ХӨГЖҮҮЛЭН НИЙГЭМШҮҮЛЭХҮЙ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022.04.26
БНСУ-ЫН ГУНЖҮГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2022.04.26
“THE CIRCULAR BREATHING” ҮЗЭСГЭЛЭН 2022.04.15
“ТҮМНИЙ ХАЙРТАЙ ДҮРҮҮД МИНИЙ СЭТГЭЛИЙН ӨНГӨӨР” ҮЗЭСГЭЛЭН 04.13
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ, ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ” “УРЛАГ EVENT 2” 04.02
“ЗУРАГТ ХУУДАС”-НЫ КАТАЛОГИ, ДҮРСТ ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ ТӨСӨЛ 2022.01-06
“ДЭЛХИЙН ЖҮЖИГЧИН” ГОМБОЖАВЫН ГОМБОСҮРЭН СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКНЫ АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ 03.27
“ДЭЛХИЙН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ӨДӨР” ҮЗЭСГЭЛЭН 2022.03.21-25
“МОНГОЛ ЦИРК 80 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН 11.25-12.09
“ПӨӨДӨӨ” ҮЗЭСГЭЛЭН 2021.11.11
“ИРЭЭДҮЙД ӨВЛӨГДӨХ СОЁЛЫН ӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛЕКЦ, АЛТАЙ ЯТГЫН ТАТЛАГА ТОГЛОЛТ 11.11
“ШИНЖЛЭХ УХААН ДАХЬ МУЗЕЙН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 2021.11.10
“СОЁН ГЭГЭЭРҮҮЛСЭН 90 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН 2021.11.10
“ТАЙЗНЫ УРЛАГИЙН ШИНЭЧИЛСЭН ТАНХИМ”-ЫН НЭЭЛТ 2021.11.10
“МОНГОЛ КИНО” ҮЗЭСГЭЛЭН 2021.11.01
OРОСЫН-ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ
МОНГОЛЫН ТАЙЗНАА” ҮЗЭСГЭЛЭН 10.21
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ш.ЧУЛУУНБОРЫН
“БИ МОНГОЛ БИЧГИЙН БАГШ” ҮЗЭСГЭЛЭН 2021.10.08
“СОЁЛЫН ЦАГ” ТАНАЙ ДҮҮРЭГТ ТАНЫ ДЭРГЭД 2021.08.27
МУЗЕЙН ИРЭЭДҮЙ-СЭРГЭЭЕ: ШИНЭЭР ТӨСӨӨЛЬЕ 05.18
РЕАЛИСТ ЗУРААЧ Х.БАЯРМАГНАЙГИЙН “ХОС ЧАВХДАС” УРАН БҮТЭЭЛИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН 2020.09.20
“ГЭГЭЭН МУЗА” АЛДРЫН ТАНХИМ 2020.08.29
СОЁЛЫГ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, СУДЛААЧ, ТУУЛЬЧ Э.БААТАРЖАВЫН “ДЭЛХИЙД ТҮГСЭН МОНГОЛ ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН 2019.12.03-11
МОНГОЛ СОЛОНГОС УРАН БҮТЭЭЛЧДИЙН “УЛААНБААТАР” УРАН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН 2019.06.26
“УЛАМЖЛАЛТ БИЧГИЙГ ЦАХИМ ЭРИНД ӨВЛҮҮЛЭХ НЬ” ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МОНГОЛ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ 2019.05.25
АХМАД ЗУРААЧ Ж.ГАНБАТЫН “МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГТ ЗҮТГЭСЭН 40 ЖИЛ” УРАН БҮТЭЭЛИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН 2019.05.10-17
“МУЗЕЙ-НИЙГМИЙН СОЁЛЫН ТӨВ: УЛАМЖЛАЛАА ИРЭЭДҮЙД”
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР “ИРЭЭДҮЙД ӨВЛӨГДӨХ ЭРТНИЙ ӨВ СОЁЛ”-АЛТАЙ ЯТГА ҮЗЭСГЭЛЭН 2019.05.15-30
“МОНГОЛ УРТЫН ДУУ ЛИМБЭДЭХ УЛАМЖЛАЛТ АРГА БИТҮҮ АМЬСГААГ ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛАХ, ТОГТВОРЖУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЗЭСГЭЛЭН 2019.05.21
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, КИНО ЗУРАГЛААЧ ОЙДОВЫН УРТНАСАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН “ТҮҮХЭНД МӨНХӨРСӨН ДҮРС” ҮЗЭСГЭЛЭН 2019.05.01-03
“ДИВААЖИНГИЙН УРАМ ЗОРИГ” ҮЗЭСГЭЛЭН 2019.04.05
“ХӨДӨӨГИЙН УУГАН ТЕАТР” ҮЗЭСГЭЛЭН 2019.03.27-29
ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ Д.ЖИГЖИД, МУГЖ М.БАДАМГАРАВ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НАЙРУУЛАГЧ Ц.ЗАНДРАА НАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2019.02.27
“МОНГОЛ ЦООЖ МАРТАГДАШГҮЙ ӨВ” ҮЗЭСГЭЛЭН 2018.12.19-25
PQ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ “АЗИОПА” БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН 2018.09.13
“МОНИ ЭНГЭР ДЭХ ЭРТНИЙ ХИЙД-БАДИГАР СҮМ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2018.06.11-12
Б.ЗОРИГ АГСНЫ “МОНГОЛЫН ТЕАТРЫН ТҮҮХ” ЦУВРАЛ НОМЫН НЭЭЛТ 2018.05.25
“ТЕАТРЫН УРЛАГ ТАНЫ ГЭР БҮЛД” 2018.05.18
АХМАД ГЭРЭЛ ЗУРАГЧИН Л.САНЖМЯТАВЫН “ХОТ ХОТЫНХОН” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2018.04.20-24
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” 2018.03.01-07
“ЭРГЭН ДУРСАХУЙ” МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ, УРЛАГ СУДЛААЧ, ОРЧУУЛАГЧ, ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Э.ОЮУНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 2018.02.12
“МИНИЙ ДУРАНД-2” НОМЫН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2017.09.25
СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2017.05.23
“БӨМБӨГӨР НОГООНЫ Б.МУШГИА” НОМЫН ХУРИМ, “АЛТАН ҮЕ – БӨМБӨГӨР НОГООН”-ЫНХОН” НОМЫН НЭЭЛТ 2017.05.18
“ТҮҮХТ БӨМБӨГӨР НОГООН ТЕАТР” ҮЗЭСГЭЛЭН 2017.05.16
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА С.УДВАЛЫН ДУРСГАЛД ЗОРИУЛАН ГАРГАСАН “ХОВОР ХҮН” ГЭРЭЛ ЗУРАГ, ХУВИЙН АРХИВЫН ҮЗЭСГЭЛЭН 2017.04.17
“ЯРУУ НАЙРАГ ГЭРЭЛ ЗУРАГТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2017.04.06
“ҮЛ МАРТАГДАХ ОН ЖИЛҮҮД-1” УБДС-ИЙН “КИНО ДРАМ”-ЫН АНГИЙН 1976-1980 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ 2017.03.27
НЭМЭНДЭЙН ЯНЖМААГИЙН АМЬДРАЛЫН ЗАМНАЛЫГ ХАРУУЛСАН “ЭГШИГТ ЭХ” ҮЗЭСГЭЛЭН 2017.02.17
Д.ПАГМАДУЛАМЫН АМЬДРАЛЫН ЗАМНАЛЫГ ХАРУУЛСАН “ШИРХЭГ ЦАГААН СУВД” ҮЗЭСГЭЛЭН 2016.11.10
“БЕРТОЛЬД БРЕХТИЙН ТУУРВИЛ ЗҮЙ” ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2016.10.21-31
“МУЗЕЙ БА ХӨГЖИЛ ЧУУЛГАН-2016” ХЭНТИЙ АЙМАГТ09.15-18
“ДЭЛГЭЦЭНД МӨНХӨРСӨН ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС”
“АРДЫН ХӨГЖИМ” ҮЗЭСГЭЛЭН 2016.05.18
ТАЙЗНЫ ЗУРААЧ Б.ТӨМӨРХУЯГИЙН ДУРСАМЖ
УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2015.12.13-01.20
“АЛТАН ТАЙЗНЫ ЭЗЭД-БИД МАРТАХГҮЙ” ҮЗЭСГЭЛЭН 2015.12.3-01.06
“МОНГОЛЫН УРЛАГИЙН АЖИЛТНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 40 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН 2015.07.02
ЗАРЛАЛ – ЗУРАГТ ХУУДАСНЫ ҮЗЭСГЭЛЭН 2015.05.18
ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГААГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ ТАНХИМ, ЛИМБИЙН ЭГШИГ – ГЭРЭЛ ЗУРАГ, ЛИМБЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН 2015.04.08
ОРОСЫН НЭРТ ЗУРААЧ, МОНГОЛ УЛСЫН ОРЧИН ЦАГИЙН УРАН ЗУРГИЙН АНХНЫ БАГШ К.И.ПОМЕРАНЦЕВЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДУРСАМЖ ҮЗЭСГЭЛЭН 2015.04.30
“АЛТАН ТАЙЗНЫ ЭЗЭН” С.СЭЛЭНГЭ АГСНЫ НОМЫН НЭЭЛТ, ҮЗЭСГЭЛЭН 2015.03.27
“БИДНИЙ БАХАРХАЛ УДМЫН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭН 2015.02.07
“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН 122 ЖИЛИЙН ОЙ”-Д ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 2015.02.02-06
“БИД МАРТАХГҮЙ” ДУРСАМЖ ҮЗЭСГЭЛЭН 2014.12.1
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ ГАВЬЯАТ ДУУЧИН, ХХ ЗУУНЫ МАНЛАЙ УРТЫН ДУУЧИН Ж.ДОРЖДАГВА АГСНЫ МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 2014.10.06
АХМАД НАЙРУУЛАГЧ Б.МУШКАГИЙН “АМЬДРАЛ-УРАН БҮТЭЭЛИЙН” ҮЗЭСГЭЛЭН 2014.03.25
“УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ ЭРГЭН ДУРСАХУЙ” ДУРСАМЖ ҮЗЭСГЭЛЭН 2013.05.18-23
“УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТРЫН 50 ЖИЛ”-ИЙН ОЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН 2013.05.14
“ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН УРЛАГИЙН АЛДАРТНУУД” ҮЗЭСГЭЛЭН 2012.12.07-12.21
“ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН” ДУРСАМЖ ҮЗЭСГЭЛЭН 2012.10.22-11.13
“ХХ ЗУУНЫ ЭХ ОРОНЧ” ҮЗЭСГЭЛЭН 2012.02.02
“ТЕАТР БИДНИЙ ГЭР” ҮЗЭСГЭЛЭН 2011.10.20-11-20
“МОНГОЛ ЦИРКИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ” ҮЗЭСГЭЛЭН 2011.05.12-06.12
ЭЭДРЭЭТЭЙ ЗАМ БА ҮНЭН” ҮЗЭСГЭЛЭН 2011.04.20-05.05
“ГЭГЭЭН ӨГЛӨӨ САЙН БАЙНА УУ” ДУУНЫ 45 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН 2010.05.31
“БИД МАРТАХГҮЙ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2010.01.24-30
Ф.ШИЛЛЕРИЙН МЭНДЭЛСНИЙ 250 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН “Ф.ШИЛЛЕРИЙН БҮТЭЭЛ МОНГОЛЫН ТАЙЗНАА” ҮЗЭСГЭЛЭН 2009.12.11
“МОРИН ХУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ” ҮЗЭСГЭЛЭН 2007.06.06
“УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-75” ҮЗЭСГЭЛЭН 2006.11.15
“ЧИНГИС ХААНЫ ДҮР ТАЙЗ, ДЭЛГЭЦНЭЭ” ҮЗЭСГЭЛЭН 2006.07.02
“ЦОГТ ТАЙЖ-60” ҮЗЭСГЭЛЭН 2005.12.23
“МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ” ҮЗЭСГЭЛЭН 2006.05.12-30
“УРТЫН ДУУЧИД” ҮЗЭСГЭЛЭН 2006.03.27
“МОРИН ХУУР ИКЭЛИЙН ХИЙЦ, УРЛАЛ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” 2006.03.20
“МОНГОЛ АЛИАЛАГЧ” ҮЗЭСГЭЛЭН 2003.12.15
“АЛТАН ҮЕИЙНХНИЙ ДҮР БҮТЭЭХ АРГА ТУРШЛАГА” НАСНЫ ОЙН ҮЗЭСГЭЛЭН 2005.12.05
“ХООСОН ХАЙРЦАГНУУД” СОЁЛЫН ӨВИЙГ ХҮҮХДЭД ОЙРТУУЛАХ ТӨСӨЛ 2005
“УРАН НУГАРАЛТ” ҮЗЭСГЭЛЭН 2004.11.24-12.23
“БИЧГИЙН ДУРСГАЛ” ҮЗЭСГЭЛЭН 2004.09.16
“УИЛЬЯМ ШЕКСПИРИЙН МОНГОЛ НӨХӨД” ҮЗЭСГЭЛЭН 2003.11.20
“ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ АЖ Э.ОЮУНЫ МЭНДЭЛСНИЙ 85 ЖИЛ”-ИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 2003.10.11
“УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ө.РЭНЦЭННОРОВЫН ДУРСАМЖ” ҮЗЭСГЭЛЭН 2003.06.26-07.26
“БҮЖГИЙН УРЛАГ” МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН 2001.03.26.
“СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТАН” ҮЗЭСГЭЛЭН 1995 он
Утас: +976 (11)311320, 99035028
И-мэйл: mgltheatre@gmail.com
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Соёлын төв өргөөний “А” корпус Монголын Театрын музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей