“ГЭГЭЭН МУЗА” АЛДРЫН ТАНХИМ

“Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нь монголын драмын урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн дэмжих, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор 1999 онд анх байгуулагдсан. 2003 оноос жил бүр драмын урлагийн оны шилдэг уран, бүтээл уран бүтээлчдийн шалгаруулах болсон бөгөөд анхдугаар наадмыг Улсын Драмын Эрдмийн театр, Олон Улсын Театрын Институтын Монгол дахь төв, Монголын Урлагийн Ажилтны Холбоо болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд ивээн тэтгэж оролцож байжээ. 2010 оноос “Гэгээн муза” академи болон өргөжсөн.

2020 онд МУЭ гишүүн зураач С.Чулуунбаатар “Гэгээн муза” наадмын шагналтнуудын 15 хөрөг зургийг тус музейн сан хөмрөгт бэлэглэж “ГЭГЭЭН МУЗА” алдрын танхимыг нээсэн.