МОНГОЛ КИНО УРЛАГИЙН ТАНХИМ

  • 1913 онд Сайн ноён хан Намнансүрэн Оросоос кино авчран Богд Хааны өргөөнд гаргаж байсан түүхтэй. 1916-1918 онд Дээд Шивээ (Шивээ хиагт, Алтанбулаг)-т орос кино гардаг байсан. Ардын хувьсгалын дараа Монголд кино болон киноны төхөөрөмжүүд орж ирсэн бөгөөд мэргэжилтнүүдийг Зөвлөлт Холбоот Улс (ОХУ)-д бэлтгэж байжээ. Тухайн үед Монголчууд киног “Сүүдэр ший” гэдэг байсан ба ард түмэнд үнэгүй үзүүлдэг байв.
  • 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор “Улсын кино зургийн хороо”-г байгуулж улмаар уг хорооны харьяа “Кино үйлдвэрийн газар”-ыг байгуулжээ. Мөн онд анхны “Ард” кино театр нээгджээ.
  • 1936 он – “1936 оны Майн 1” нэг бүлэг баримтат киног бүтээсэн нь Монгол кино үйлдвэрийн анхны бүтээл болжээ. “Монголын хүү” 9 бүлэг уран сайхны киног ЗХУ-ын Ленфильм үйлдвэрээс бүтээж Монгол улсад бэлэглэжээ.
  • 1938 он – “Норжмаагийн зам” 2 бүлэгт анхны дуугүй уран сайхны киног бүтээжээ.
  • 1939 он – Сайд нарын Зөвлөлийн 67 дугаар тогтоолоор улсын “Кино зургийн хороо”-ны харьяанд Гэрэл зургийн салбар байгуулагдав.
  • 1945 он – “Цогт тайж” 2 анги 15 бүлэг уран сайхны киног бүтээв.
  • 1957 он – Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 5 тоот тушаалаар “Монгол Кино үйлдвэр” нэртэй болов.
  • 1987 он – Соёлын сайдын 1987 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар тушаалаар Монгол Кино үйлдвэр, Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрыг татан буулгаж “Улсын Киноны Ерөнхий газар”-ыг байгуулав.
  • 1997 он – Засгийн Газрын 1997 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 74 тогтоолоор
  • Монгол Кино компани, Монгол Фильм Үзвэрийн газар, Баримтат Кино студи, Хүүхэд, Залуучуудын театр, Киноны Хүрээлэнгийн дэргэдэх “Хүүхдийн Кино Студи”-ийг нэгтгэн “Монгол Кино” Улсын Үйлдвэрийн газрыг байгуулжээ.
  • “Монгол кино” үйлдвэрийн хүчин чадлаас шалтгаалж жилдээ 4-6 бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж ирсэн.
  • 1936-1992 онд 35 мм хальсан дээр боловсруулсан 916 баримтат,
  • 1936-2000 онд 292 уран сайхны кино бүтээжээ.
  • Харин 2005-2015 оны хооронд 436 видео кино бүртгэгдсэн байна.
Зураг 59. “КС-50” кино аппарат Франц улсад үйлдвэрлэсэн Төмөр. 24х31см, жин 4950 гр Анхны кино зураглаач Б.Дэмбэрэлийн хэрэглэж байсан аппарат. Франц улсаас 1936 онд Монголд орж ирсэн.
Зураг 63. “Кинап” кино камер Дуу бичлэгийн аппарат. 1934 он
Зураг 68,69. “Цогт тайж” уран сайхны киног бүтээхэд хэрэглэж байсан Эвэрт баатрын дуулга 1945 он
Конвас 1940 он Хослол зургийн аппарат
Зураг 64. “Саруул талын ерөөл” уран сайхны киноны зураг авалт. 1984 он Найруулагч Р.Доржпалам Оператор Б.Балжинням Туслах найруулагч Б.Намсрайжав
Зураг 70. “Ану хатан” уран сайхны кино Галдан бошигт хааны ордны макет 2012 он .Зураач Н.Батжаргал
Зураг 61. “Андрей Дибрей” кино аппарат Франц улсад үйлдвэрлэсэн 1940-өөд он Мод, төмөр, хуванцар, линз шил. 36х52.5х27.5 см, Жин 50.8 кг 1944-45 онд Монгол кино үйлдвэрт “Цогт тайж” киноны павильоны бүх зургийг энэ аппаратаар авсан.
Зураг 68,69. “Цогт тайж” уран сайхны киног бүтээхэд хэрэглэж байсан Эвэрт баатрын тохойвч 1945 он