МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ДҮРЭМ

Нэг. Театрын музейн зорилго

    Урлаг,соёлын өвийг хадгалж хамгаалан хойч үедээ уламжлуулж, иргэдийн оюуны тодорхой эрэлт хэрэгцээг хангах, улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.

Хоёр.  Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Музей нь сан хөмрөгөө төлөвлөгөөтэй байнга баяжуулж, иж бүрдүүлэх, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулна.
  • Үзмэр, эд зүйлийн хадгалалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, байнгын үзлэг хяналт явуулах, арчлан тордох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулна.
  • Сан хөмрөгийн баталгаат бүртгэл, бүртгэл мэдээллийн сан, төрөл бүрийн каталог зэрэг бүртгэх, лавлах материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ашиглана.
  • Музейн үзмэрийн талаар судалж, сурталчлах сонирхолтой иргэд байгууллагад зохих дэмжлэг үзүүлнэ.
  • Үзмэрийг хадгалахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таниулах, үзэсгэлэнд оролцуулах зэргээр аль нэг судалгаа, сурталчилгааны арга хэмжээнд хамруулна.
  • Музейн ажилтны нэг жилд гүйцэтгэх үзмэрийн тодорхойлолт, судалгааны ажлын сэдвийн хэмжээг музей тогтооно.
  • Үзэгчдэд тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хийх зохистой хэлбэрийг сонгон ажиллана. Үзүүллэгийн талаар дэлгэрэнгүй /бичмэл/ тайлбарыг боловсруулж ашиглана.
  • Сан хөмрөгөө түшиглэн үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, үзэсгэлэнгийн танхим ажиллуулна.
  • Нийт хүн амд зориулсан танин мэдэхүй, сурталчилгааны ажлыг зохион явуулна.
  • Музейн судалгаа, сурталчилгааны ном сэтгүүл, дүрс бичлэг зэргийг бэлтгэн гаргана.
  •  

 Гурав:  Музейн удирдлага,бүтэц зохион байгуулалт

  • Улсын музей: 
  • захиргаа, үйлчилгээний
  • судалгаа шинжилгээний
  • сан хөмрөг, бүртгэл мэдээллийн
  • танин мэдэхүй, сурталчилгааны ажлын албан нэгжүүдтэй байна.
    • Музейн захирал /эрхлэгч/-ын дэргэд захиргааны зөвлөл, арга зүйн зөвлөл, үзмэр худалдан авах зөвлөл тус тус ажиллана.
    • Музейн захирал нь эзгүй үедээ түүнийг орлон ажиллах ажилтныг томилсон байна.
    • Музейн захирал 3-аас дээш хоногоор ажиллахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа удирдах дээд байгууллагадаа мэдэгдэнэ.
    • Музей нь ажлын хэрэгцээний номын сантай байна.
    •  

 Дөрөв:  Музейн ажилтны үйл ажиллагаанд тавих шаардлага

  • Ажилтны мэргэжил, мэдлэг нь түүний албан тушаалын үүргээ биелүүлэх үндэс болох
  • Музейн холбогдох хууль, тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас зарчимч, үнэнч шударга хандах     
  • Соёлын өвийг хадгалж хамгаалах үүрэг, ёс суртахууныг эрхэмлэн төрийн итгэлийг хүлээж ажиллах
  • Ажилтны үйл ажиллагааны эрхэм зорилго нь музейн үзмэрийг нийтийн хүртээл болгоход оршино.
  • Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх
  • Аливаа хууль бус, шударга бус үйл ажиллагааг зогсоох, түүнтэй тэмцэх
  •  

 Тав:  Музейн ажилтны үйл ажиллагаанд хориглох зүйлүүд

  • Албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгон ашиглах
  • Үзмэрийг зориулалтын бус байдлаар бусдад ашиглуулах, зээлдүүлэх
  • Музейг шашны болон шашингүйн үзэл, улс төрийн ухуулга сурталчилгаа явуулахад ашиглах
  • Холбогдох зөвшөөрөлгүйгээр музейн ажлын байранд гадны хүн байнга ажиллуулах
  • Музейн үзмэрийн бүртгэл, тодорхойлолтыг буруу үйлдэх, засварлах, үзмэрийг сольж орлуулах
  •  

Зургаа:  Музейн захирал /эрхлэгч/-ын эрх үүрэг

А.  Музейн захирал /эрхлэгч/-ын дор дурдсан үүрэг хүлээнэ.

  • Төрөөс музейн талаар явуулж буй бодлого шийдвэрийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгон сан хөмрөг, үзүүллэг зохион байгуулалт, судалгаа шинжилгээний ажлын талаар тусгасан музейн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх
  • Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах
  • Цуглуулгыг байнга баяжуулах, хадгалалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, үзмэрийг бүрэн бүтэн байдлаар хадгалах талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулах
  • Үзүүллэгийг нийгмийн хөгжил, шинжлэх ухааны нээлт ололттой уялдуулан байнга баяжуулан шинэчилж байх
  • Судалгаа шинжилгээний ажил явуулж үр дүнг нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах
  • Иргэд ялангуяа хүүхэд залуучуудын мэдлэгийн хүрээг өргөтгөх зорилгоор танин мэдэхүй, сурталчилгааны олон төрлийн ажил зохион байгуулах
  • Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах
  • Музейн мэргэжлийн боловсон хүчнийг сонгож томилох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах
  • Үзмэр хариуцсан сан хөмрөгийн ажилтныг удирдах дээд байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр ажилд томилох
  • Үзүүллэгийн ажлыг хариуцсан ажилтныг ажлын чиглэл, ачаалал зэргийг харгалзан аль нэг ажилтанд хавсран хариуцуулах, /шаардлагатай үед орон тооны ажилтан ажиллуулах/
  • Музейн төрөлд чиглэлийн дагуу бусад музейнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх
  • Музейн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж бусад орны шалгарсан арга туршлагаас музейн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх
  • Музейн үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, шинэ технологийг нэвтрүүлэх
  • Байгалийн аюул гамшиг, гэнэтийн халдлага, галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах бүх талын арга хэмжээг авах
  • Ажиллагсдын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах
  •  

Б. Музейн захирал /эрхлэгч/ дор дурдсан эрх эдэлнэ

  • Төсвийн болон хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах
  • Музейн төрөл чиглэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт үзмэрийн хайгуул цуглуулгын ажил явуулах, үзмэр эд зүйл худалдаж авах, мөн бэлэг хандиваар авах
  • Музейг хөгжүүлэхэд үр нөлөө үзүүлэх зорилгоор гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах
  • Музейн үйл ажиллагаа, хэтийн хөгжлийн талаар саналаа удирдах байгууллагад уламжлах
  • Музейн судалгаа, сурталчилгаа, музей судлал, арга зүйн ном, сэтгүүл, танилцуулга, цомог, бэлэг дурсгалын зүйл бэлтгэн гаргах
  • Музейн үйл ажиллагаа дэмжих зорилго бүхий олон нийтийн санаачилга хөдөлгөөнийг дэмжих
  •  

Долоо: Музейн хөрөнгө

  • Музей нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна. Тэдгээрийг зөвхөн музейн үйл ажиллагаанд ашиглана.
  • Музейн хөрөнгө, эд хогшил дараах зүйлээс бүрдэнэ.

Үүнд:  а/ Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн үзмэр, эд зүйл

                      б/ Музейн үндсэн хөрөнгөд тусгагдсан зүйлүүд

  • Музейн санхүүгийн хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ.

Үүнд:  а/ Төсвийн санхүүжилт

           б/ Музейн үндсэн үйл ажиллагааны бусад орлого

  • Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад ашиг орлого
  • Музейн үйл ажиллагааг дэмжиж, байгууллага, хувь хүмүүсээс оруулсан хандив
  •  

Найм: Бусад зүйл

  • Музейн  байранд  бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж болно. Харин музейн танхим, гадна орчин тойронд зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно.
  • Музейн ажилтан бусад хүмүүс ажлын бус цагаар ажиллах тохиолдолд музейн захирлын зөвшөөрөл авна.
  • Түр хугацааны үзэсгэлэн бусад арга хэмжээнд зориулан байнгын үзүүллэгийг түүхэн он дараалал, дэгийг нь алдагдуулан татан буулгахыг хориглоно.
  • Музейн үйл ажиллагааны бусад харилцааг байгууллагын дотоод журмаар зохицуулна.
  •  

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ