Дурсгалын нэр: “Манай нэгдлийнхэн” бүжгэн жүжгийн гэрэл зураг
    Холбогдох он цаг: 1953 он
     Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
  1953 онд Улсын Хөгжимт драмын театрт тоглогдсон анхны үндэсний бүжгэн жүжиг.
   Жүжигчин Б.Жаргалсайхан 1964 оны 05 дугаар сарын 02–ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.   1983-1987 онд Москва хотын ТУДС-ийг А.Д. Папановын удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.
   2006 онд Шөнө амталсан нулимс жүжгийн Төмөрийн дүрээр “Гэгээн Муза” наадмаас шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн.
   1995 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”
    1997 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
    2001 онд “Алтан гадас” одон
    2005 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин”                                                                                                                      2021 онд “Монгол Улсын Ардын жүжигчин” цол хүртсэн.

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС

Дурсгалын нэр: “Нуурын домог” бүжгэн жүжгийн хувцасны эскиз
Бүтээлч: Зураач Л.Гаваа
Холбогдох он цаг: 1968 он
Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
 Төрийн шагналт Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Нуурын домог” бүжгэн жүжиг нь ардын үлгэр домгоос сэдэвлэсэн. 1968 онд Улсын Дуурь Бүжгийн театрт Б.Жамьяндагвын найруулгаар анх удаа тоглогдсон үндэсний бүжгэн жүжиг юм. Үндэсний хувцасны эскизийг бүжгийн хөдөлгөөн, хэмнэлд тохируулан урласан байна.
    Дурсгалын нэр: “Учиртай гурван толгой” дуурийн хөтөлбөр
    Бүтээлч: Улсын Төв театр
    Холбогдох он цаг: 1941 он
    Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
   Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг анх Улсын төв театрын тайзнаа 1934 онд тоглосон. Дуулалт жүжгийг хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Б.Ф.Смирнов нарын хөгжмөөр 1942 онд дуурь болгон тоглосон хөтөлбөр юм.
   Дурсгалын нэр: “Аргат бяцхан баатар” хүүхэлдэйн жүжгийн Бүдүүн ноён – таягт хүүхэлдэй
   Бүтээлч: Хүүхэлдэйн театр
   Холбогдох он цаг: 1961 он
   Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
Бүдүүн ноён бол “Аргат бяцхан баатар” үндэсний хүүхэлдэйн жүжгийн гол дүр. Гараар хийсэн таягт хүүхэлдэй.
 ᠋ Дурсгалын нэр: “Хар хорум” дуурийн тайзны эскиз
  Бүтээлч: Зураач Ч.Гунгаасүх
  Холбогдох он цаг: 2002 он
  Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
 Монголын эртний нийслэл Хархорум хотын тухай өгүүлэх дуурь нь Монголын орчин үеийн үндэсний томоохон дуурийн бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүтээлийн эскиз нь маш нарийн ажиллагаатай. Эсгийг түлж дүрсэлсэн нь ардын урлагийн уламжлалт аргыг тайзны чимэглэлд хэрэглэсэн бүтээл юм.
Дурсгалын нэр: “Хунт нуур” бүжгэн жүжгийн гэрэл зураг
Холбогдох он цаг: 1975 он
Хадгалагдаж буй газар:Монголын Театрын музей
Оросын зохиолч П.И.Чайковскийн алдарт бүтээлийг монголын тайзнаа анх Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэж төрийн шагнал хүртжээ. 1975 онд Улсын дуурь бүжгийн театрт тоглогдсон “Хунт нуур” бүжгэн жүжгийн тоглолтын зураг.
 
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Д.НОРОВЦЭРЭНГИЙН ТОВЧ НАМТАР
 
 Д.Норовцэрэн нь 1922 онд Төв аймгийн Баянбараат сумын нутгийн Цагаанчулуут гэдэг газар төржээ. 1932 онд   одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага сургууль, 1937 онд Улаанбаатар хотын 2-р дунд сургуульд     шилжин суралцсан байна. Мөн оны 11 сард Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол фабрикт элсэн   суралцаж 1940 оны 2-р курсээ төгсөөд ардын гэгээрлийн яамны шийдвэрээр циркийн сургуульд шилжсэн нь   өөрийн ирээдүйн жүжигчин болох мэргэжлээ сонгожээ. 1941 онд 7-р сард циркийн сургуулийг төгсөж       гимнастикийн акробатчин мэргэжлээр мэргэжил эзэмшив.1974 оны 7-р сарын 7-ны өдөр “Морьтны гайхамшиг”   номероо үзэгч олондоо өргөн барьж циркийн урлагт нэгэн шинэ төрлийг нээж моринд дуртай Монголчуудын   сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн энэ номероо залуу шавь нарынхаа хамт ЗХУ-ын багш А.А.Чуваевын   туслалцаатайгаар бүтээсэн байна. Д.Норовцэрэнгийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Засгийн газрын жуух,   Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор хоёр удаа, 1961 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор   шагнажээ.
  Дурсгалын нэр: “Ану хатан” УСК-ны Галдан хааны ордны макет
  Холбогдох он цаг: 2012 он
  Бүтээлч: Н.Батжаргал
  Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
  Бүх Монголын түүхэнд домог болон үлдсэн Алунгоо, Өэлүн, Бөртэ, Мандухай зэрэг олон   гайхамшигт эмэгтэйчүүд байсан ба түүний нэг нь Ану хатан билээ. Тэрээр хошуудын Галдмаа   баатарын отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон,   угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан   Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын   ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн   эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэджээ.
  Дурсгалын нэр: Пянз
  Бүтээлч: ЗХУлс
  Холбогдох он цаг: 1933 он
  Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
  Дурсгалын шинж байдал:
  А талд – “Аргагүй амраг”, “Гоолингоо”
  Б талд – “Шандуу дээл”, “Эрүү цагаан болжмор” дууг Д.Ичинхорлоо, Ц.Төмөр, Т.Хандсүрэн нар дуулсан.
  Монголын Театрын жүжигчид 1933 онд Москва хотноо болсон “Олон улсын ажилчин тариачны     хувьсгалт театруудын их наадам”-д оролцсоны дараа Монгол дуунуудыг пянзанд бичүүлжээ.