“МОНГОЛ ШААЗАН ХӨӨРӨГ”

Шаазан урлаач, чөлөөт уран бүтээлч Х.Хадхүүгийн “МОНГОЛ ШААЗАН ХӨӨРӨГ” 10 дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Театрын музейд 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гарна.
 
Үзэсгэлэнд 50 орчим шаазан хөөрөг дэглэгдэж, хөөргөний ур хийцээрээ монгол ахуй ,ёс заншил, шашин шүтлэг ,түүх соёлыг харуулснаараа өвөрмөц онцлогтой үзэсгэлэнг үзэгч та бүхэн тухлан сонирхоорой.
Халтарын Хадхүү
Бүтээлийн нэр: “Унаган хайр” жүжгийн хөтөлбөр
  • Зохиогч Д. Дожоодорж
  • Найруулагч Б. Мөнхдорж
  • Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг
Энэ бүтлээр дамжуулан үнэнч хайрын сайхныг өгүүлж хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж өөдрөг үзлийг төрүүлдэг байв. “Унаган хайр” жүжгийн дуу нь хүн бүрийн зүрх сэтгэлд залуу нас, хайр дурлалыг мөнхлөн хөглөж байдаг сайхан дуу. Энэхүү дууг амьдруулсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Нармандах. Үзэгч та бүхэндээ гэгээн хайрын баярын мэнд хүргэе.
 
 
 
 
Дурсгалын нэр: “Бүжигчин” зохиомжит зураг
Бүтээлч: ДБЭТ-н зураач, дизайнер Г.Оюун
Холбогдох он цаг: 2008 он
Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
Алдарт дуучин Жагзавын Дорждагва 1904 оны 02-р сарын 27-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг “Дэрсэн хонд” хэмээх газар төржээ. Тэрбээр ах дүү олуулаа өссөн, эцэг Жагзав нь нутагтаа сайн дууч гэгддэг, лимбэ, морин хуур тоглодог байжээ. Эцэг нь хүүхдүүддээ “Түмний эх”, “Хуурын магнай”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг дууг дуулж хуурддаг байсан нь Дорждагвыг дуучин болоход нөлөөлжээ. Тэрээр 1933 онд УТТ-т орж ажилласнаас хойш, дуу, хөгжмийн урлагийн судлал, дуулаачдыг бэлтгэх үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. 1945 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цол хүртсэн. 1999 онд “ХХ зууны манлай эрэгтэй уртын дуучин”-аар шалгаран өргөмжлөгдсөн.

“Happy January” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Мэдэмхий Намжил” боловсролын ажилд Нийслэлийн ерөнхий боловсролын 30-р сургуулийн С.Эрдэнэсоёл багштай 8г ангийн хүүхдүүд амжилттай оролцлоо. Хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжил хүсье.

     “Урлаг ба энх тайван” уриан дор тэмдэглэж буй “Олон улсын театрын өдөр”-өөр Монголын Театрын музей “ТҮҮХТ БӨМБӨГӨР НОГООН ВИРТУАЛ ОРЧИНД” үзэсгэлэнг зохион байгууллаа.
      1927 онд Монголын театрын урлагт нэгэн том үйл явдал болсон нь Унгарын уран барилгач Иосеф Гелетагийн (Gelet Jozsef) удирдлагаар, хятад, монгол мужааны барьсан Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу “Бөмбөгөр ногоон” театр юм.
       Үзэсгэлэнд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Ардын Багш, Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Ганхуяг, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Жигжидсүрэн, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, МУАХ-ны Тэргүүн МУГЖ Б.Тунгалаг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ.
     Энэ удаагийн үзэсгэлэнд Зэв дижитал музейтэй хамтран бүтээсэн Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театраар үзэгчдийг аялуулан, уран бүтээлчдийн уран зураг, зурагт хуудас, гэрэл зураг, үнэмлэх, 1927-1949 онд тайзнаа тоглогдсон жүжгийн хөтөлбөр, ном, сэтгүүл, пянз зэрэг 100 гаруй үзмэрийг дэлгэж байна.

МФХ-ны гишүүн Ш.Чадраабалын “ҮНИЙГ НЬ НЭМЖ ХЭВЛЭДЭГ ТАРИФЫН МАРК” үзэсгэлэнгийн нээлт амжилттай боллоо.                           Үзэсгэлэн: Монголын Театрын музейд 2024 оны 03 дугааар сарын 27-ноос 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл гарна.

    Дурсгалын нэр: ” Алиа Данзан ” баримал
    Барималч: Д.Тамсагдорж
    Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
    Жамбын Данзан нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 1909 онд төржээ. Монгол циркийн анхны алиалагч.
     Ард түмэндээ “алиа” Данзан хэмээн нэрлэгдсэн.
    1940 онд Циркийн анхны сургууль байгуулагдахад орж, анхны Монгол циркийн хар цагаан    буффонадный алиалагчаар Ж.Дамдинсүрэнтэй тоглож байжээ.
    Түүнээс хойш насан эцэслэтлээ циркийн манежиндаа тоглож циркийн алиаллын түүхэнд тод мөрөө үлдээсэн.
    Тэрбээр “Бүтэлгүй дарга”, “Толь”, “Согтуу тэмээ” зэрэг олон шог гараануудыг тогложээ.
 Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж 1945 онд МУГЖ, 1966 онд Ардын жүжигчин цолоор шагнасан.  
 
 
   
 
    Дурсгалын нэр: “Хүүхдийн урлагийн долоо хоног” зурагт хуудас
    Зураач: Я.Үржнээ (Монгол Улсын Төрийн шагналт зураач, уран бүтээлч)
    Холбогдох он цаг: 1982 он
    Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
 
 
 
 
   Дурсгалын нэр: “Модон могой” хүүхдийн кино студи /хэвлэмэл/
   Холбогдох он цаг: 1990 он
   Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
   Зохиолч: Ж.Дашдондог
   Зураач: Д.Сосорбарам
   Найруулагч: Н.Нямдаваа
    Дурсгалын нэр: Гологдсон хүүхэн уран сайхны кино
    Холбогдох он цаг: 1961 он
    Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
    Зохиолч: Ц.Дамдинсүрэн
    Найруулагч: Д.Чимид-Осор
    Зураач: О.Мягмар
                                                                                       Киноны агуулга
    Хувьсгалын өмнөх болон дараах үеийн Монгол орны нийгмийн амьдрал, хүн ардын оюун санаанд гарсан их өөрчлөлтийг баян Болдын зарц номхон төлөв зантай, ажилч хичээнгүй Долингор, дарлал боолчлолыг эсэргүүцэн тэмцэж, эрх чөлөөгөө олж авч байгаа Бат нарын дүрээр дамжуулан харуулжээ. Долингор зөвхөн шөнийн бор хоногт л Мядагтайгаа уулзан өөрсдийн зовлон жаргал болон удахгүй төрөх үр хүүхдийнхээ аз жаргалыг ярилцана. Баян Болд эхнэртэйгээ голомтоо сахиулах хүү үрчлэх талаар маргалдана. Ловон лам Долингороос гарах хүүхдийг аз жаргалгүй гэж төлөг буулгаснаас баян Болд хариугүй төрөх дөхсөн Мядагийг хар бууцан дээр нь орхин нүүнэ.                                                                   Долингор Болдынхыг нүүлгэж өгөөд яаравчлан ирэхэд “гологдсон охин” төрсөн байлаа. Долингор, баян Болдын төлөө На захирагчийг чулуун хахуулиар мэхэлсэн учир цэргийн хүнд албанд дайчлагдан олон жилээр явна. Ингэж явсаар өртөөний гэрт өөрийн гологдсон охинтойгоо уулзаж байгаагаар киноны үйл явдал тайлагдана.

                                                                                         МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС

     Улсын Хүүхэд Залуучуудын театрын нээлтэд зориулсан “Монголын Театрын музейн үзмэрийн дээжис” үзэсгэлэн 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын  01-ний өдрийг хүртэл нийт 1830  насанд хүрэгч, 1050 гаруй хүүхэд багачууд зочлон, Монгол Улсын тайз, дэлгэцийн алтан үеийнхний хөрөг зураг, тоглолтын хувцас, олноо Бөмбөгөр ногоон хэмээн алдаршсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн VR виртуал үзвэрийг үзэж сонирхлоо. Хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа.

                                                                                    МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС
     Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Ж.Саруулбуянгийн “ТУНСАГ ЕРТӨНЦ” уран зургийн үзэсгэлэн, “УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” сэтгүүлийн тусгай дугаарын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач, доктор, профессор Ж.Саруулбуян нь уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш 50 жил болжээ. Тэрбээр УБДС-ийн Театр, киноны зураачийн ангийг Ардын зураач Г.Одонг, зураач Г.Баяр нарын урланд суралцан 1980 онд дүүргээд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж Монголын анхны нэвэрхий толь зохиоход оролцон 300 гаруй түүх, угсаатны зүйн зураг зурсан ба зураасан зургаар дагнан уран бүтээл хийж, уран зохиолын 200 гаруй номын зураг чимэглэл бүтээжээ. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Жүмпэрэлийн Саруулбуян таньдаа уран бүтээлийн өндөр их амжилт хүсэн ерөөе!  “ТУНСАГ ЕРТӨНЦ” уран зургийн үзэсгэлэн, “УЛИРАЛ & ЗОХИОЛЧ” сэтгүүлийн тусгай дугаарын нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, судлаач, үзэгчдэдээ баярлалаа.
Үзэсгэлэн: 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Хамтран зохион байгуулагч: Монголын зохиолчдын эвлэл, Монголын урчуудын эвлэл, Соёлын өвийн үндэсний төв.
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС

Д.Гэрэл, Г.Болор-Эрдэнэ, Х.Хадхүү, Д.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ нарын уран бүтээлчдийн “УРАН ЦУТГУУРЫН УРЛАГ” нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт амжилттай боллоо. Үзэсгэлэн: 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн морилон ирж уран бүтээлчдийн 100 гаруй бүтээлээр мэлмий оюунаа мялаана уу.

 Жүжигчин  Бэх-Очирын Жаргалсайхан

   Жүжигчин Б.Жаргалсайхан 1964 оны 05 дугаар сарын 02–ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 1983-1987 онд Москва хотын ТУДС-ийг А.Д. Папановын удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.

  2006 онд Шөнө амталсан нулимс жүжгийн Төмөрийн дүрээр “Гэгээн Муза” наадмаас шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн.                                                                       1995 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”                                                                                                                     1997 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг                                                                     2001 онд “Алтан гадас одон”                                                                                                                                            2005 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол  хүртсэн.                    

 
 
 
  Дурсгалын нэр: “Манай нэгдлийнхэн” бүжгэн жүжгийн гэрэл зураг
   Холбогдох он цаг: 1953 он
   Хадгалагдаж буй газар: Монголын Театрын музей
1953 онд Улсын Хөгжимт драмын театрт тоглогдсон анхны үндэсний бүжгэн жүжиг.