ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ТАНХИМ

ЭНЭ ТАНХИМД АРДЫН БА МЭРГЭЖЛИЙН ЧАВХДАСТ, ҮЛЭЭВЭР, ЦОХИЛУУР ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ ДЭГЛЭСЭН.

Alternative text
Зураг 50. “Луун толгойтой хар хуур” XVIII зуун Арьс, хус мод, морины сүүл, сур өндөр-124,5 см, жин: 1990 гр

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Вандан 1903-1963 онд аав Дандараас уг хуурыг өвлөн авч хуурын эрдэмд суралцжээ. Вандангийн хүү Базаррагчаа шинэ гэр барих, хүүхдийн сэвлэг үргээх найранд нутгийн олныг баясгадаг байжээ. Луун толгойтой хар хуур нь Монголын соёлын биет ба биет бус өвийн хосолмол дурсгал юм. Хуурын царанд нар, сарыг дүрсэлснээрээ онцлог.

Зураг 51. “Икэл” 1920-иод он Мод, арьс, хадаас, бургас, морины сүүл, Өндөр - 95 см, жин: 1160 гр

Энэхүү икэлийг 1920-иод оны үед Ховд аймгийн Чандмань сумын ардын авьяастан Ч.Ичинхорлоо хэрэглэж байжээ. Эдүгээ дөрөвдэх үедээ уламжлагдан ирсэн. Нүүдэлчин ахуйд зохицсон, хавтгай хар мод зүйж бэхлэн хийжээ.

Зураг 52. Хуур урлаач Д.Байгалжавын “Морин хуур” 1989 он Толгойн донж, дуугаралтаараа Морин хуурын анхдугаар уралдаанд тэргүүн байранд шалгарсан хөгжмийн зэмсэг. Мод, хялгас, лак, сатурка Өндөр-100 см, жин: 935 гр
Зураг 53. “Арслан толгойтой хуур” Мод, хялгас, сур, гууль, даавуу, төмөр. Өндөр-125 см, өргөн- 34 см, жин: 2545 гр. Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас гаралтай. XVIII-XIX зууны үед хийдийн хамбын захиалгаар анх хийгдсэн гэсэн мэдээ бий. Модны үндэс ухаж хийсэн шанаган хэлбэрийн цартай, хар төмөр дээр хээлж хийсэн хос чихтэй, өвөрмөц ур хийцтэй ховордсон дурсгал юм.
Зураг 54. Хуур урлаач Л.Дэмчиггаравын “Молор хуур” 2009 он Өндөр- 133 см, жин: 2225 гр. Царыг морины толгойн ясыг өнгөлж хийсэн, хүзүүг модоор хийж, бугын эврээр давхар бөхөлж наасан, гөхөл болон 2 чихэнд морины сүүлэн чимэгтэй, царанд нар, сар, гал сийлж, нүдийг хиймэл сувдаар хийсэн. Мод, морины сүүл, адууны хавирга, морины толгойн яс, сур, бугын эвэр, хиймэл сувд, гуулин тоногтой молор хуур.
Зураг 55. Лимбэ УГЖ Л.Цэрэндорж хэрэглэж байсан. Хэмжээ: урт – 45.5 см, голч – 2 см Жин –70 гр
Зураг 56. “Эвэр бүрээ” Хөгжим урлаач Д.Индрээ 1965 он Үхрийн эвэр, мод, хулс, металл, гууль, будаг. Урт 92 см, жин: 1080 гр
Зураг 57. “Шудрага” /Шанз/ АЖ Д.Ичинхорлоо хэрэглэж байсан. Могойн арьс, яс, арьс, мод, сатурка өндөр – 119,5 см, өргөн 19,5 см, жин: 1760 гр
Зураг 58. Чин хөгжим Хятад XIX-XX зуун Мод, төмөр утас, цагаан товшуур. 62х12 см, жин 1025 гр. Улсын Алдарт Гавьяат хөгжимчин Д.Ишдуламын хэрэглэж байсан энэ хөгжим нь түүний шавь МУ-ын Гавьяат жүжигчин С.Базаррагчаад хадгалагдаж байсан.