Монголын Циркийг үндэслэн байгуулагчдын нэг БНМАУ-ын Ардын жүжигчин Л.Нацагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БААТАД ОВГООН БАДРУУЛАГЧИД” номын нээлт 2023 оны 04-р сарын 22-нд Монголын Театрын музейн Хөрөг зургийн танхимд нээлтээ хийлээ. Номын нээлтэд Л.Нацагийн амьдрал уран бүтээлтэй холбоотой 20 гаруй гэрэл зураг, үе үеийн цирктэй амьдралаа холбосон 3 үеийн төлөөлөл оролцож нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.  

“Улаанбаатар хаврын баяр 2023”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг 2023 оны 04-р сарын 14, 15 нд Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тус өдөрлөгт Монголын театрын музейн хамт олон бид иргэд, хүүхэд, залуучуудад байгууллагынхаа үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилж оролцлоо.

Ардын зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Цэрэнжавын Доржпаламын уран бүтээлийн үзэсгэлэн 2023 оны 03-р сарын 29-өөс 04-р сарын 08-ыг хүртэл музейн хөрөг зургийн танхимд гарлаа. Үзэсгэлэнд түүний зурсан хувцас, тайзны эскизүүд, хөтөлбөр зэрэг 69 дэсийн 112 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэн тавьж олны хүртээл болголоо.

“БИДНИЙ БАХАРХАЛ-МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ” номын нээлт 2023 оны 03-р сарын 29 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус номонд Монгол Улсын тайз, дэлгэцийн уран бүтээл, уран бүтээлчдийн өвийг хадгалан хамгаалж, баримтжуулан, хойч үеийнхэндээ өртөөлөн хүргэхээр үйлс бүтээлээ зориулан ажилласан үе үеийн ажилтан ажиллагсад, ажиллаж байгаа ажилтнуудын түүхийг өгүүлсэн. Номын нээлтэд музейн ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд, мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирсэн нь номын нээлтийн гол онцлох зочид төлөөлөгчид байсныг дуулгахад таатай байна.

Налайх дүүргийн Соёлын ордон, Монголын Театрын музейтэй хамтран “Иргэдийн оролцоотой-Соёлын жил”-ийн хүрээнд “Оросын зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг Найлайх дүүргийн соёлын ордонд дэлгэлээ. Тус үзэсгэлэнгээр Оросын зохиолчдын зохиолууд Монголын театруудын тайзнаа хэрхэн тоглогдож байсан түүх, уран бүтээлч, жүжигчдийн зурагт дурсамжийг харуулсан юм. Үзэсгэлэн 2023 оны 03-р сарын 24-с 2023 оны 04-р сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй гарсан.

“МУЗЕЙД ТАНИЛЦАХ УУ” арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Э.Биндэръяа оролцож өвсөр насны хүүхдүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөнд талархаж байна. Арга хэмжээнд идэвхтэй оролцсон Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн Д.Наранцэцэг багштай 12а ангийн сурагчид, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 12а б,в бүлгийн нийт сурагчиддаа маш их баярлалаа.

Монголын Театрын музей “Мөнх огторгуйн чимэг” төвийн удирдах зөвлөлтэй хамтран Завхан аймаг байгуулагдсаны 100 жил, Завхан аймгийн зохиолчяруу найрагч, орчуулагч, судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төвийн нэг жилийн ойд зориулан Завхан аймгийн үe үeийн зохиолчдын дээж бүтээлээр “ОГТОРГУЙН ЧИМЭГ” уран бүтээлийн үзэсгэлэнг 2023 оны 01-р сарын 20-23 хооронд Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болголоо. Үзэсгэлэнд 80 гаруй нийт зохиолч, яруу найрагчийн 90 бүтээл дэлгэгдсэн.

   Бүгд Найрамдах Солонгос Улсын 40 орчим мэргэжлийн гэрэл зурагчдын   хамтарсан   “УЛААНБААТАР ХОТЫН ТУСГАЙ” үзэсгэлэнгийн нээлт   амжилттай боллоо. Үзэсгэлэнд язгуур урлагийн “Алтай” хамтлагийн уран   бүтээлчид ирсэн зочдод уран бүтээлийн дээжсээс өргөн барилаа.                                                      Үзэсгэлэн: 2024 оны 07 дугаар сарын 20-25-ыг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн морилон ирж уран бүтээлчдийн 150 гаруй бүтээлээр мэлмий оюунаа мялаана уу .

“Морьтны гайхамшиг 50 жил” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Морьтны гайхамшгийн үе үеийн уран бүтээлчдийн гэрэл зургийн дээжсээс та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна. Үзэсгэлэн 2024 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Театрын музейд өдөр бүр 09.00-16.30 хүртэл гарна.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, зууны манлай Л.Цогзолмаа гуайн 100 насны ойн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урлагийн ажилтын холбоо, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн үр хүүхдүүд хамтран ойн үйл ажиллагааг зохион байгууллаа. “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” дурсамж номын нээлт болсон юм. Энэ үеэр Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээл”, “Л.Цогзолмаагийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр”, “Хөгжимчний үйлс-Уран бүтээлийн замналаас”, “Цооцоо-Найруулагч”, “Л.Цогзолмаагийн ардын дууг дуулах арга барил”, “Л.Цогзолмаа-Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг”, “Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдааны ач холбогдол” сэдэвт илтгэлийг урлаг соёлын салбарын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэв.