Музейн мэдээллийг үзэгчдэд хүргэх гол хэлбэр нь олон нийт, боловсролын ажил юм. Музей нь боловсролын хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст танин мэдэхүйн үйлчилгээг хүргэдэг.
Монголын Театрын музейн боловсролын хөтөлбөрийн зорилго:
Хүүхэд залуучууд болон үзэгчдийг урлагийг ойлгодог, хайрлан хамгаалдаг, монгол хэлний уран яруу тансаг үгийн гайхамшгийг мэдрүүлэх, үгийн баялагтай, зөв тод хэллэгтэй, хэл ярианы чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэхэд, соёлын биет бус өвийн талаарх мэдлэг, мэдээллийг хүргэх, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Тус музейд нас насны ангилалд зориулсан олон төрлийн боловсролын хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал:
“Мини театрт” хөтөлбөр – Сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчдад зориулсан сургамжит үлгэрээр сэдэвчлэн хийгддэг.
“Царцаа Намжил” сургамжит үлгэрийг үзэж, хүүхэд багачууд хүүхэлдэйн урлагийн талаар товч ойлголттой болох ба хүүхэлдэйн урлаг нь хүүхдийн урлагийн боловсрол, танин мэдэхүйд ямар ач холбогдолтой талаарх тайлбарласан харилцан яриа хэлбэрээр оролцоно.
Сурах зүйлс:
Биет сурах зүйлс:
Биет бус сурах зүйлс:
– Урлагийн боловсрол тэр дундаа хүүхэлдэйн урлагийн тухай ойлголттой болно
– Багш, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэх, амьдралын болон суралцахуйн ёс суртахууны мэдлэгийг үлгэрээр дамжуулан олж авна
– Ёс суртахуун, хүмүүжих үйл явц болон урлаг нь хоорондоо салшгүй хоорондоо холбоотой бөгөөд музейн орчин нь урлаг, соёлоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх боломжтой нээлттэй орчин гэдгийг ойлгох.
“Мэдэмхий Намжил өртөө” хөтөлбөр – ЕБС-ийн бага, дунд, ахлах, ангийн сурагчдад зориулан танин мэдэхүйн хөтөлбөр.
Мэдэмхий Намжил : Өртөө бүр өөр өөрийн онцлог, мэдээллийг түгээнэ. Үндэсний хөгжим, Монгол кино, Түргэн хэллэг, Оньсого, Соёлын биет бус өв гэх мэт олон зүйлийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг авах болно.
Хөгжим өртөө– Хөгжим бол нийгэм, хүний ахуй амьдрал, байгаль орчин юмс үзэгдлийг хөг авиа эгшгээр дүрслэн өгүүлдэг урлагийн нэгэн төрөл юм. Монгол үндэсний, орчин үеийн хөгжмийн зэмсгүүдийг нэрлэх, мөн чавхдас, үлээвэр, цохилуур гэсэн ерөнхий 3 төрөлд ангилах.
Кино өртөө– Монголд дэлгэцийн урлаг нэвтрэх үед буюу одоогоос зуу шахам жилийн тэртээд монголчууд анхны кино үзээд “Сүүдэр зураг”, “Сүүдэр ший” гэж нэрлэжээ. Яагаад гэвэл кино анхандаа дуугүй, өнгөгүй байсан тул үнэндээ хүний сүүдэр шиг л сүүтгэнэж харагдсан хэрэг. Тэр цагаас хойш Монголчууд кино гаргахаар барахгүй кинонд тоглодог, кино найруулдаг, кино бүтээдэг болжээ.Монголын киноны үйл явдлыг зургаар харуулан ямар кино болохыг нэрлэх.
Түргэн хэллэг өртөө – Түргэн хэллэг нь хэлэхэд бэрх үг хэллэгийг сургахад чиглэгдсэн аман наадгайн нэг төрөл юм. Хэл яриаг зүгшрүүлэх, монгол хэлний уран яруу үгийн гайхамшгийг мэдрүүлэх хүүхдийг багаас нь үгийн баялагтай, зөв тод хэллэгтэй, хэл ярианы чадвартай болох төдийгүй томчуул ч үг яриагаа зөв цэгцтэй болно. Түргэн хэллэгийн гол онцлог нь бодит юмс үзэгдлийг дүрсэлсэн байдаг учир хүүхэд тухайн эд юмстай танилцаж, танин мэднэ. Түргэн хэллэг нь хэлэхэд бэрх үг хэллэгийг сургахад чиглэгдсэн аман наадгайн нэг төрөл юм.
Далд нууцлаг өртөө /оньсого/– Монгол оньсого бол ямар нэг зүйлийн нэрийг нууцалж, байр байдал, үүрэг зориулалт, үйл хөдөлгөөн зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар нь орлуулан дүрсэлж, бусдаар таалгадаг богино хэлбэрийн “шүлгэн” асуулт байдаг
Танин мэдэх өртөө – “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал,
эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын
орон зайг хэлнэ. Үеэс үед, уламжлагдах соёлын биет бус өвийг хамт
олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн
харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн
өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж
төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг
үзүүлдэг. Юнескод бүртгэгдсэн 14 соёлын биет бус өвийн талаар мэдээллийг хүргэх.
“Сүүдрийн жүжиг” хөтөлбөр – ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад зориулан танин мэдэхүйн, бүтээлч үйл ажиллагаатай хөтөлбөр.
Сүүдэр ший гэдэг нь амьтны арьс юм уу хатуу цаасаар дүрс хайчилж, үлгэрийн үйл явдлыг хөшигний араас тоглуулдаг ардын урлагийн нэгэн өвөрмөц төрөл юм
Сүүдэр ший гэж юу вэ? Эртний Тан улсын үеэс үүсэлтэй Хятадын сүүдэр жүжиг нь Мин гүрний үед цэцэглэн хөгжиж өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбар бусаас гадна нарийн эрэмбэ дараатай. Тусгасан гэрлээр дамжин үзэгчид цагаан даавуун дээрээс сүүдэрт дүрсийг харна. Энэ бол сүүдэр ший юм.
Сүүдэр жүжиг тоглох нь хүүхдийн гар биеийг зэрэг оролцуулдгаараа онцлог бөгөөд сүүдэр хэрхэн үүсгэх талаар урьдчилан төсөөлөл хэрэгтэй байдаг тул тархины спорт гэж нэрлэж ч болох талтай.
“Happy January” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Мэдэмхий Намжил” боловсролын ажилд Нийслэлийн ерөнхий боловсролын 30-р сургуулийн С.Эрдэнэсоёл багштай 8г ангийн хүүхдүүд амжилттай оролцлоо. Хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжил хүсье.
Монголын Театрын музейгээр зочилж баримтат кино үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
““МОНГОЛ ГЭР” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ. “Царцаа Намжил” боловсролын хөтөлбөр.
Соёлын өвийг хамгаалах тухай 2003 оны #ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг түгээн дэлгэрүүлэх, Монголын өв уламжлал, соёлын үнэт зүйлийг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнд Говьсүмбэр аймгийн онцлог түүхийг агуулсан “ЧОЙР ХИЙЦИЙН ӨРГӨӨ” гэрээр зочилж, Монголын Театрын музейн боловсролын хөтөлбөрт хамрагдаарай. -“Царцаа Намжил” -“Мэдэмхий Намжил” “Тойрон бүжиг” “Түүхт бөмбөгөр ногоог” VR
Утас: +976 (11)311320, 99035028
И-мэйл: mgltheatre@gmail.com
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Соёлын төв өргөөний “А” корпус Монголын Театрын музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей